Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Зөвхөн нүүрс биржээр зарагдаж байсан бол жонш, төмрийн хүдэр гаргах бэлтгэл ажил хангагдсан. 9 дүгээр сараас эхлээд жонш, төмрийн хүдрийг биржээр гаргахыг холбогдох газруудад үүрэг болгосон. Хөдөө аж ахуйн салбарт томоохон ухралт 2014 онд гарсан. Тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Женко Х.Баттулга нар хилээр гарч буй арьс ширийг хилээ хаачихвал дотооддоо үйлдвэр ихээр баригдчихна гээд экспортлохыг хориглосноор 60, 70 мянган төгрөгт хүрч байсан ширний үнэ доошоо унаж, үнэгүйдэх процесс явагдсан. 2014-2023 онд Монгол Улсад нэг ширхэг ч арьс ширний үйлдвэр байгуулагдаагүй. Бүх юмаа хааснаар хөгжсөн салбар дэлхийд байхгүй. Ковидын үед хааснаар уналт л үүсэж, ард түмний амьдрал доройтсон.
Харин 2023 оны нэгдүгээр сард Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар тус шийдвэрийг цуцалснаар энэ жил ноолуур харьцангуй өндөр үнэтэй борлогдсон. Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр З асгийн газар ажиллаж байгаа. Үүний тулд ОХУ руу экспортлоход тус улсаас тавигддаг татварыг бууруулахаар яриа хэлцэл хийгдэж байна. Бусад орноос Монгол руу орж ирж байгаа бүтээгдэхүүнүүд татвар багатай орж ирдэг ч буцаад гаргахдаа өндөр татвартай байдгийг болиулж адилхан татварын тогтолцоонд шилжихийг Солонгос, Хятадын талтай ярьж байгаа” гэгчлэн мэдээлэв.
С.Болд