Онцгой байдлын байгууллагаас 2023-2024 оны хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан боловсролын байгууллагын барилга байгууламжид гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сарын 14-31-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Хяналт шалгалтад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилга байгууламжийг хамруулж байгаа юм.
Эдгээр боловсролын байгууллагад алба хаагчид гамшгаас хамгаалах болон галын аюулгүйн норм нормативын баримт бичгийн шаардлага, болзошгүй эрсдэлээс урьчдилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцан, гал түймэр гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх мэргэжил, аргазүйн зөвлөгөөг өгч ажиллаж байна. /Онцгой байдлын ерөнхий газар/