Манай улсад одоогоор цүнхний хувьд мөрдөх стандарт гэж байдагггүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид тухайн хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байна гэсэн байдаг. Манайд бол 25 кг жинтэй хүүхэд байлаа гэхэд гурван кг, 25-35 кг жинтэй хүүхдэд 4.5 кг ч юм уу цүнх үүрүүлэх хэрэгтэй гэсэн норм бий.
Энэ нормын дагуу эцэг, эхчүүд хүүхдээ сургуульдаа явах үед цүнхийг нь байнга шалгаж, зайлшгүй хэрэгтэй сурах бичиг, хэрэгслийг нь л өгч явуулж хэвших хэрэгтэй байна.
Хүүхдээ сургуульд нь хүргэж өгч, авахдаа ч мөн адил аль болох өөрсдөө цүнхийг нь тээж явдаг байх нь чухал. Зарим хүүхэд тухайн өдрийн хичээлд хэрэглэгдэхгүй ном, дэвтэр, бал зэргийг цүнхэндээ хийж, зохих нормыг хэтрүүлдэг буруу жишиг байдаг аж.
Цүнхний жинг хэтрүүлсэнээр эрүүл мэндэд нь маш муу нөлөөтэй. Нэгдүгээрт хүнд цүнх авч явахад хүндрэлтэй. Хоёрдугаарт өсөлт, нурууны хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхэддээ цүнх авахдаа аль болох хөнгөнийг нь сонгох хэрэгтэй. /Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв/