Дугуй унах, хүүхэд, залуус эрс нэмэгдэв. Гэхдээ манайд яг стандартад нийцсэн дугуйн зам байхгүй болохоор дугуйчид ихэвчлэх явган хүний замыг сонгохоос өөр арга алга. Нэг үеэ бодвол хэсэгхэн газарт дугуйн замын тэмдэглэгээ хийсэн боловч сураагүй болоод ч тэр үү явган хүмүүс тэр замаар “бэлчих’ нь элбэг. Сyргалт сурталчилгаа ч хийж байгаа юм алга.
Хамгийн аюултай нь хүүхэд, хөгшдийг дайрчих шахам хар хурдаараа давхин өнгөрөх дугуй унасан залуус олширч байна! Хүүхдээ дагуулаад явж байгаа хүний өмнөөс шидсэн чулуу шиг хурдтай орж ирэх тэр этгээд хээр хөдөө бус хүний хөл ихтэй хот газар явж байгаагаа яагаад ойлгож харахгүй байна вэ? Ганцаараа явж байгаа хүүхдийг мөргөчихөөд зугатах хүн тэдэн дотор олон байгаа нь тодорхой! Алхаж яваа хүний араас мөргөх эрсдэл хаа сайгүй!!!
Мөн авто замын хөдөлгөөнд оролцож буй машинуудын урд хойгуур сүлжилдэн давхиж кайф авах сонирхолтой хүүхэд, залуус ч элбэг болжээ! Ялангуяа хоёр гурваараа, бүр дөрөв тавуулаа нийлж “групп” болсон дугуйчид ёстой л дур зоргоороо аашилж байгаа нь байх л ёстой үзэгдэл биш шүү! Жолооч дүрмээрээ явж байхад гэнэт хажуугаар нь орж ирээд гүйцэд түрүүлэх тэр ойворгон нөхдүүд өөртөө ч, өрөөлд ч том гай учруулж байгаагаа ойлгохгүй байна! Эцэг, эх, багш нар, Тээврийн цагдаагийн алба энэ эрсдэлтэй үйлдэлд хатуу анхаарахгүй бол ниргэсэн хойно нь хашгирах эмгэнэлт хэрэг олон гарахаар байна!
Д.Дорж