Хөвсгөл цэнгэг устай нуур. Машин тэрэг живээд байвал ус нь бохирдож, улмаар загас жараахай нь үхэж үрэгдэж, бүр цаашилбал далай ээж маань “гүн хордлогонд” орох эрсдэлтэй. “Цаг агаар зөөлөрч байна. Мөсөн дээгүүр тээвэр хийх, зорчихыг хориглоно” гэж анхааруулсаар байхад дураараа давхиж машин тэргээ живүүлж, өөрсдөө арай гэж амь гарсан тохиолдол олон бий. Одоогоос хоёр жилийн өмнө цагаан сарын дараа Хөвсгөлийн Хатгалд Мөсний баяр боллоо. Машинтай явахыг хориглосон тууз татчихсан газар руу автобус давхиж ороод ар талын дугуйгаараа цөмөрсөн тохиолдол гарсан. Жолоочийн хэнэггүй, хариуцлагагүйгээс иймэрхүү тохиолдол удаа дараа гарсан, гарсаар байгаа. Тийм учир мөсөн дээгүүр зорчихгүй байлгах, хэрэв зөрчвөл хариуцлага хүлээлгэдэг болоё!
Д.Дорж