Яг одоо 15 дугаар хороолол, Хил хамгаалах ерөнхий газрын баруун урд талын Хөлбөмбөгийн талбайд Солонгосын эмч нар гэмтэл, түлэгдэлтэй хүүхдүүдэд үнэгүй үзлэг хийж байна. Өдөрлөгийн хүрээнд Солонгос үндэсний хоолоор иргэдэд үйлчилж байгаа бөгөөд олсон орлогоор нь Төвшинжаргал, Аялгуу гэдэг хоёр хүүхдийн эмчилгээний зардалд хандивлах аж. Уг арга хэмжээг Солонгосын U NINE төрийн бус байгууллага болон “Unicity mega word” компани хамтран зохион байгуулж байгаа юм.
Б.Болд