Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Aqua garden” хотхон, S’Outlet, “Шунхлай” ШТС-ын барилгыг албадан буулгах захирамж гаргаснаа танилцууллаа.
Тэрбээр, тус барилгуудыг Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын зурваст барьж, Туул голын эрэг дагуух далан болон үерийн голдрилд саад учруулж, иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаар байгааг дурдаад, албадан буулгахад гаргасан зардлыг “Эм энд Жи констракшн” ХХК-иар нөхөн төлүүлэх, захиалагчдын хохирлыг барагдуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн юм гэж МОНЦАМЭ мэдээллээ.