Сүүлийн хэдэн жилд архинаас хамааралтай орон гэргүй иргэдийн тоо эрс өслөө. Захын хорооллоос гадна хотын төвд бөөн бөөнөөрөө сүрэглэн явах тэдгээр хүмүүс нийгмийн байх л ёстой үзэгдэл яавч биш. Яагаад гэвэл тэнэмэл амьдралтай хүмүүсийн нийгэмд учруулах сөрөг нөлөө нь их хорон! Тэд хаана л бол хаана эрхэм дээдсээс ч илүү авирлаж дураараа дургиж байна.
Хулгай дээрэм хийхээс гадна гуйлга гуйж архины мөнгө босгодог бүхэл бүтэн давхарга бий болчихоод байгаа учраас төр засаг нийгмийн ийм үзэгдэлд онцгой анхаарч арга хэмжээ авахгүй бол жил ирэх бүр хүрээгээ тэлнэ. Уг нь 2021 онд гудамжны гэгдэх архичдыг албадан эмчилж, хөдөлмөр эрхлүүлэх талаар ярьж байсан боловч өнөөдөр ор тас мартагджээ.
Хотын зах хавьцаа үзэгддэг байсан гудамжны архичидын “арми” эгнээгээ тэлэн өргөжсөөр өнөөдөр хотын төвийг нэгэнт “эзэлжээ”. Ядаж л гадныханд Монгол орон ямар нүдээр харагдах бол?
Ямар ч байсан төрийн бүх шатны байгууллагуудаас гадна хотын захиргаа, Засгийн газар энэ асуудалд анхаарлаа хандуулах цаг болжээ. Төрийн бус байгууллагуудын оролцоог авч төсөл хөтөлбөр эхлүүлэхгүй бол жилээс жилд бүү хэл өдрөөс өдөрт гудамжид гарах архичдын тоо өссөөр байх нь. Монголчууд цөөхүүлээ, манайд хүн хэрэгтэй эрдэнэ үгүй!
Д.Дорж