Миний мэдэхийн л тавдугаар сар гараад л хотод бөөн “засвар үйлчилгээ” эхэлдэг. Явган хүний замын хавтанг хуулж аваад шинээр суурилуулдаг. Яаж ч бодсон жил болгон явган хүний замыг шинэчлээд байвал асар их хөрөнгө мөнгө салхинд хийчихсэн аятай л үргүй цацагдана биз дээ?
“Хотын эрх мэдэлтнүүдийн мөнгө угаах нэг арга байсаар ирсэн юм уу” гэж хардан бухимдахаар дүр зураг хаа сайгүй. Өнгөрсөн жил бөөн хөрөнгө, хүч зарж хотын төвийн явган хүний замыг заслаа гэхэд энэ жил шугам хоолой шинэлчэх нэрээр бас л хуулаад хаячихсан. Нийслэлчүүд хавар, зун, намрын турш шороо тоос бужигнасан энхэл донхол замаар бухимдан алхдаг цаг хэзээ дуусах вэ? Нэг мөсөн олон жилийн настай ажил хиймээр байна!
Д.Дорж