50 нас нэлээд хэвийсэн троллейбусны жолооч цонхоороо зай чөлөөгүй шүлсээ хаях юм. Болооч үгүй тамхи асааж хэдэн хором баагуулснаа унтраалгүй шууд цонхоороо шидчих нь тэр. 30 гаруй насны автобусны жолооч цонхоороо шүлсээ хаяснаа, нусаа нийчихлээ. Мөн л тамхи татаж цонхоороо шидэлж явдаг этгээд болох нь тодорхой. Доор нь суудлын тэрэгтэй хүмүүс явж байгааг тоож байгаа шинж алга. Автобусны жолооч гэлтгүй хувийн тэрэгтэй улс ч цонхоороо хогоо хаях, татсан тамхины ишээ няслах тохиолдол даанч их байна! Зэрэгцэн явж байгаа ч юм уу эсвэл ард талдаа байгаа машины цонх руу татсан тамхины иш нь орвол ямар аюул гарахыг тэд огт тоохгүй байгаа нь дэндүү харамсалтай. Жолооч нарын тамхины хэрэглээг хязгаарлаж, арга хэмжээ авахгүй бол урин дулаан цаг ирж буй ийм эрсдэлтэй өдрүүдэд гай гамшиг ойрхон байна.
Д.Дорж