Улсын чанартай А0303 дугаартай Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замын зорчих хэсгийн 189 км-ээс буюу Нарийн гүүрийн хөдөлгөөнийг 08 дугаар сарын 02-ны 07:30 цагийн байдлаар түр хаасан хэвээр байгаа тул тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.
Нарийн гүүрийн хоёр талын чулуун бэхэлгээ эвдэрсэн, хөвөө хучилтын ирмэгт тулж урсснаас болж авто замын зорчих хэсэг нурж нарийсан. Үүний улмаас Баянхонгор чиглэлийн талаас суудлын 30 автомашин, 3 автобус, ачааны нэг автомашинд нийт 120 орчим иргэн боогдсон байдалтай байна.
Нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс болон холбогдох байгууллагын алба хаагчид ажиллаж байна гэж ОБЕГ анхаарууллаа.