Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын даргатай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Засгийн газар л болохгүй байна гэх юм. УИХ ямар болчихоод байгааг хараач. Нэг хүний албан тушаалтай тэнцэх парламент гэж байхгүй шүү. М.Энхболд даргаа. Нөхрийн ёсоор би танд зөндөө хэлсэн. Бүтэн жил хэлсэн. Гишүүдийн 50 хувь нь таныг эсэргүүцээд энэ заалнаас гараад явж байхад цаашид яаж УИХ-ыг авч явах юм. УИХ-ын даргын суудлыг би өгч гэж үзсэн хүн. 600 сая долларын луйврыг нь хаахаар манай намынхан эсэргүүцээд Цэцэд захиалга өгч, хүмүүст нь мөнгийг нь өгч томилж явуулж байгаад дүгнэлт гаргуулаад ирэхэд нь би УИХ-ын даргын албан тушаалаас болж УИХ-ын нэр хүнд сэвтэх ёсгүй гээд албан тушаалаа өгч байсан. Тэглээ гээд би алдаагүй. Та нарын тал талаасаа хийж байгаа юм чинь энэ улсыг Украйн болгох гээд байна шүү. Тийм болгохгүйн тулд би чадах бүхнээ хийнэ’ гэлээ.