Яруу найрагч Ц.Хуланд холбогдох шүүх хурал өнөөдөр өндөрлөлөө. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн гадаадын тусгай албатай хамтран ажилласан гэм буруутайд тооцож Ц.Хуланд 9.6 жил, Б.Отгонбаатарт 8 жилийн хорих ял нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Шүүх хурал хаалттай болжээ. Ц.Хулангийн өмгөөлөгч Ц.Оюунбаатар үйлчлүүлэгчээ буруугүй учир цагаадах ёстой гэж мэдэгдсэн ч шүүх гэм буруутайд тооцлоо.