Өнөөдөр үдээс хойш нийслэлд ширүүн бороо орж, нийслэлчүүдийг мөн л тэвдүүллээ. Онцгой байдлын ерөнхий газраас “Нийслэлийн хэмжээнд орсон усархаг борооны улмаас гэр, байшин, орон сууцны хорооллын байрны B1 давхар усанд автсан 85 дуудлага 17:00 цагийн байдлаар бүртгэгдээд байна. Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ирсэн дээрх дуудлагаар дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна” хэмээн мэдээллээ.