Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
Улаанбаатар хот орчмоор: Үүлэрхэг, бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, +19-өөс +21 градус дулаан байна.
Багануур орчмоор: Үүлэрхэг, бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, +20-оос +22 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлэрхэг, бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, +19-өөс +21 градус дулаан байна.