Хүүхдийн тоглоомын талбайд ихэвчлэн урд зүгийн хуванцар тоглоомнуудыг байрлуулдаг. Харамсалтай нь ганц жил байтугай, ганц сар болоод эвдрээд хог болдог. 3-4 насны хүүхдүүд суух зориулалттай савлуур дээр 16-19 насны том залуус суусан харагддаг. Тэднийг эдэлгээ муутай тоглоом даахгүй нь дэндүү тодорхой ч ухамсар дорой залуус тоодоггүй. Камер байршуулаад эвдэн сүйтгэж буй хүмүүсээр нь төлүүлж, хариуцлага тооцож чадахгүй юм бол хоёрын хооронд мөнгө, хөрөнгө хүч үрж хогийн цэг байгуулахаа болимоор юм!
Д.Дорж
1 сэтгэгдэл
зөв бичжээ