Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 102 жилийн ойн хүчит бөхийн барилдааны гурвын даваанд Архангай аймгийн харьяат Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаяр Архангай аймгийн харьяат, аймгийн арслан Эрдэнэхүүгийн Мөнхжаргалыг амалсан ч элэг бүсээ тайлсан юм. Э.Мөнхжаргалын хувьд XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан барс жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд эрэмгий, бяртай барилдаж түрүүлж байсан билээ.