Тулгар Төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолон насны морьдын уралдаан удахгүй эхэлнэ.
Одоо Хүй Долоон худагт уралдаанд оролцуулахаар бүртгүүлсэн соёолон насны морьдын шүдэлгээ болон сэрвээний өндрийг нь хэмжлээ. Хэмжилтийн үйл явцыг орон даяар шууд дамжуулсан бөгөөд стандартад тэнцсэн соёолон насны морьд гарааны зурхай руу хөдөллөө.
Эх сурвалж: mnb