Дээд Шүүх 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хуралдсан АН-ын их хурлаар Л.Гантөмөрийг сонгогдсоныг Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу явагдсан байна гэж үзэж, улсын бүртгэлд бүртгэсэн билээ.
хоёр жил гаруй үргэлжилсэн АН-ын хуваагдал гэгч эцэс болж, тус нам албан ёсоор даргатай болсон юм.
Женко” Х.Баттулгын гэгдэх тал ч үүнийг хүлээн зөвшөөрч, С.Зоригийн хөшөөтэй намын байраа хүлээлгэн өгч, сар шинийн золголтоо ч АН-ын бүхий л гишүүд хамтран тэмдэглэсэн.
хэлбэл одоо ямар нэгэн талцал, хуваагдал, намын даргатай холбоотой маргаан тус намд огт байхгүй болсон юм.
АН-ын дарга асан, иргэн Содномзундуйн Эрдэнэ ба түүнийг тойрсон 10 орчим АН-ын гишүүн зөрүүдэлсээр байгаа төдийгүй цагаан сараар гэхэд л өөрийгөө АН-ын дарга гэж бичсэн мэндчилгээ, мэдэгдэл гаргасан байна. С.Эрдэнэ тэргүүтний мугуйдлал нь гэхдээ энэ удаад бол хууль бус, гэмт хэргийн шинжтэй үйлдэл болж буй юм. Тодруулбал иргэн С.Эрдэнэ өөрт нь огт хамааралгүй болсон АН-ын нэр, логог ашиглан элдэв мэдэгдэл, арга хэмжээ зохиох, тэдгээртэй холбоотой санхүүгийн харилцаанд орох нь залилангийн шинжтэй эрүүгийн гэмт хэрэг болох тул хуулийн хариуцлага хүлээж магадгүй болсныг эх сурвалжууд өгүүлж байна. Түүнтэй цуг яваа цөөн нөхдүүд ч тодорхой хэмжээний хуулийн хариуцлагад татагдах бололтой.
sonin.mn