Саарал өнгийн приус. Жолооч залуу хоёр гараараа мөнгө тоолон ухаан мэдрэл алга. Халтуур хийж хэдэн төгрөг олдог нөхөр болох нь хэнд ч тодорхой. Хамгийн муухай нь жолоогоо тавьсан хэрнээ замын хөдөлгөөнд оролцоод байх юм.
Бас Завханы дугаартай мини жип унасан хүүхэн хүмүүс зам хөндлөн гарч явахад буруу тийшээ харчихаад яваад байх юм. Урдуур нь хүн гарсан бол тэгээд л дуусахаар нөхцөл байдал үүсгэж байгаагаа тэр жолооч ойлгохгүй л дээ.
Бас нэг залуухан хүүхэн 15 дугаар хороолол, Тарвилан хотхоны урд талын зам дээр сургуулийн хүүхдүүд зам хөндлөн гарч явахад жолоогоо тавьчихаад хоёр гараараа утсаа бариад ухаан алга. Тээврийн хэрэгсэлээ зогсоогоогүй байж ийм эрсдэлтэй үйлдэл гаргаж байгаа ухаан бодол, хүн чанар дутуу этгээдүүдэд хатуу хариуцлага тооцохгүй бол олон хүн, хүүхэд цаг бусаар хорвоог орхисоор байх нь! Хамгийн харамсалтай нь ийм жишээ хаа сайгүй байна шүү дээ!
Д.Дорж