2023 оны нэгдүгээр сарын 19-нд АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж Боловсрол, шинжлэх ухааны сайд асан Лу.Гантөмөрийг АН-ын даргаар сонгосон. Гэхдээ С.Эрдэнийн АН тэрхүү арга хэмжээг эсэргүүцэж, хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдоржийн талынхнаас зохион байгуулсан намын даргыг сонгох процессийг хүчингүй гэж үзсэн юм. Улмаар өөрсдийнхөө хүрээнд даргын сонгуулийг явуулжээ. Сунгаанд УИХ-ын гишүүн Д.Ганбатаас гадна Л.Гүндалай, Т.Энхсайхан, Д.Эрдэнэсувд, Ж.Сугарсүрэн, Н.Болдбаатар, Д.Ганбаяр өрсөлдсөн бөгөөд “бидон” хэмээх Д.Ганбат ялалт байгуулсныг С.Эрдэнийн талынхан мэдэгдлээ.
Лу.Гантөмөрийг сонгосон нөхдүүд даргаа бүртгүүлэхээр Дээд шүүхэд материалыг нь хүргүүлсэн. Одоо Дээд шүүх ямар шийдвэр гаргахыг харах л үлдлээ.
Д.Дорж