С.Эрдэнэ АН-ын дарга гэх нэрийн дор мэдэгдэл хийсээр байна. Тэрбээр өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж АН-ын Үндэсний бодлогын хорооноос зохион байгуулсан намын даргыг сонгох сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр “Дээд шүүх хууль дээдлэх зарчмаа барих юм бол тийм ямар ч боломж байхгүй. Яагаад гэвэл Л.Гантөмөрт хууль ёсны АН-ыг төлөөлсөн ямар ч төлөөлөл байхгүй. Түүнд эрх бүхий байгууллагын дотоод шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээнээс өгсүүлээд тамга, тэмдэг гээд бүх зүйл байхгүй. Тийм учраас Улсын Дээд шүүх хууль, журмаа барьдаг юм бол бүртгэх боломжгүй’ гэв. АН-ын хувьд даргынхаа асуудал дээр дахиад л нүхэнд уначихлаа.
Д.Дорж