АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал өнөөдөр болж, намын даргын санал хураалтыг зохион байгуулав.
Хуралд 300 гишүүн оролцож саналаа өгснөөс УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр 152, Сангийн сайд асан С.Баярцогт 129, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа 12 санал тус тус авсан байна.
Энэхүү санал хураалтын дүнгээр ялалт байгуулсан Лу.Гантөмөрийг АН-ын Их хурлаар батламжлах аж. Гэхдээ С.Эрдэнэ болон Х.Баттулгын талынхан энэ удаагийн санал хураах үйл ажиллагааг эсэргүүцэж байгаа юм. Тэд маргааш АН-ын шинэ даргыг сонгох үйл явцыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдэл гаргах нь дамжиггүй. Х.Баттулгын хувьд “Өнгөрөгч оны 4 дүгээр сард АН-ын даргыг сонгох сунгаа бүх орон даяар болж, би 96.3 хувийн саналаар ялалт байгуулсан’ хэмээн Лу.Гантөмөрийг эсэргүүцэх биз ээ. Энэ утгаараа АН-ын шинэ даргаар сонгогдсон гэх хүнийг Дээд шүүхэд бүртгүүлэхгүйн төлөө чадах бүхнээ хийх болов уу.
Д.Лхагва