Х.Баттулга, С.Эрдэнэ нар нэгдэж, АН-ынг даргыг сонгох сонгуулийг эв найртайгаар хамтран зохион байгуулахаар ярилцаж байгаа. Харин Ц.Элбэгдорж тэр хоёрыг АН-ын даргыг сонгох сонгуулиас хол байхыг цахим хуудсаараа дамжуулан уриалжээ. Тэрбээр “Хөөе, Эрдэнээ, Баттулгаа! Би ч орно. Гурвуулаа хол байя. Жолоогоо татъя. АН-ын ҮБХ-ны гишүүд өөрсдөө намын даргаа сонгог ээ. Элдэв тайлбар, шалтгаан, оролцоо энд илүүц. Гишүүддээ итгэе. Боломж олгоё. Тэд чаднаа. Ардчилалтай, хүчирхэг Ардчилсан нам Монголд хэрэгтэй. Цэг’ хэмээн байр сууриа илэрхийллээ.