ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц ирэх 3 дугаар сард Япон Улсад айлчилж, Ерөнхий сайд Фумио Кишидатай хэлэлцээ хийхээр төлөвлөж байна гэж Японы Засгийн газрын албаны хүн өнгөрөгч даваа гарагт мэдээлэв.
“Хоёр улс дэлхий дахинд тулгарч буй сорилтууд, тэр дундаа Орос, Украины дайн үргэлжилж буй ийм үед ойр дотно харилцаа тогтоохыг эрмэлзэж байна. Айлчлалын үеэр Шольц, Кишида нар Засгийн газар хоорондын хэлэлцээг эхлүүлж, Орос, Украины дайны улмаас хурцадсан эрчим хүч, хүнсний хямралаас эхлээд эдийн засгийн өсөлтийг хангахын тулд нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна” гэж Японы эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалж: https://english.kyodonews.net/