АН дотоод зөрчлөө шийдэж, учраа олохоор хөдөлж эхэлсэн шиг байгаа юм. Гэхдээ энэ нь С.Эрдэнэ, Х.Баттулга хоёрт л хамаатай болохоос биш Ц.Элбэгдоржийн талынханд хүртээлгүй бололтой. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнийн АН, Х.Баттулгын АН хоёр ам хэлээ ололцохоор ажлын хэсэг хүртэл байгуулж амжсан бөгөөд өөрсдийнх нь ярьж байгаагаар эв нэгдлийн яриа хэлцэл үр дүнтэй байгаа аж.
Гэтэл Ц.Элбэгдоржийн талаас АН-ын даргад зүтгүүлж буй С.Баярцогт нар дээрх хоёр бүлэглэлийн эвлэлдэн нэгдэж, найрамдах ажиллагаанд саад учруулж эхэлсэн байна. Нэг ёсондоо АН гэдэг нэрэн дээр С.Эрдэнэ, Х.Баттулга нар нэгдэх нь Ц.Элбэгдорж, Ч.Өнөрбаяр, С.Баярцогт нарт хохиролтой гэж үзсэн учраас яриа хэлцэл хийж байгаа талуудын үйл ажиллагааг тасалдуулах оролдлого хийж байгаа аж. Хэрвээ асуудал Х.Баттулга, С.Эрдэнэ хоёрын бодож, зорьж байгаачлан бүтвэл Ц.Элбэгдорж нар жийгдэх нь бодитой эрсдэл. Тийм учраас л С.Баярцогт бууж өгөхгүй байх. Үүнээс болоод АН-ын зөрчил шийдэгдэх хугацаа хойшлох бололтой.
Д.Лхагва