2023 оны нэгдүгээр сарын 1. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасаг ханиалгаж халуурсан хүүхдээр битүү дүүрчээ.
“Хүүхэд маань гурван өдөр халуураад өнөөдөр аргагүй эрхэнд эмнэлэгт үзүүлэх гэж ирээд хоёр цаг дугаарлаж байна. Гурван эмч үзэж байгаа ч оочер нь явж өгөхгүй юм. Өвчлөл маш их байна” гэж 30 гаруй насны эмэгтэй их л ууртай өгүүлж сууна.
Хамгийн гол нь амны хаалтгүй эцэг, эхчүүд маш их байлаа. Зогсоо чөлөөгүй ханиалгасан хүүхдэдээ ч амны хаалт зүүлгээгүй эмэгтэйчүүд олон харагдав. Эмнэлэг бол хамгийн эрсдэлтэй орчин. Эх, эцгүүд өөрсдөө халдвар, хамгааллын дэглэмээ сайтар сахих ёстой шүү дээ. Автобус унаа, гудамж талбай, үзвэр, үйлчилгээний газруудад өөрөө ч, дагуулж яваа хүүхдүүд нь ч маскгүй явах хүмүүс даанч олон. Амьсгалын замын халдвар өвчний үед хамгийн наад зах нь амны хаалт зүүх ёстой шүү дээ!
С.Болд