Засгийн газраас “Эрдэнэс Монгол” компанийн бүтцийг өөрчилж, 88 орон тоонд сонгон шалгаруулалт зарласныг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр мэдээллээ.
Эдгээр ажлын байранд мэргэжлийн өндөр ур чадвартай, дадлага туршлагатай байх шаардлагатай бөгөөд цалин нь төрийн байгууллагууд дундаа хамгийн өндөрт тооцогдоно гэв. Тодруулбал:
-Ахлах менежер буюу газрын даргын статустай ажиллах хүн сарын 9,000,000-12,000,000,
-Менежер буюу хэлтсийн даргын статустай ажиллах ажилтан сарын 6,500,000-8,500,000,
-Ахлах мэргэжилтэн сарын 4,000,000-6,000,000,
-Мэргэжилтэн сарын 2,000,000-4,000,000 төгрөгийн цалинтай байх аж.