Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Х.Баттулга өглөө 10 цагийн үед хилээр гараад зугатаажээ. Албаны хүмүүсээс тодрууллаа. Зугтаасан нь үнэн гэнэ. АТГ-д байцаалт өгч байна л гэсэн, яллагдагчаар татагдлаа л гэсэн. Нүүрсний хулгайн хэрэг? Хөгжлийн банкны хэрэг? Төмөр замын хэрэг? Энэ бүгд яах вэ? Авлигатай тэмцэх газраа?!” хэмээн цахим хуудсандаа нийтэлжээ.
Ч.Хүрэлбаатар 2021 оны 12 дугаар сарын 16-нд Э.Бат-Үүлд дөрвөн жилийн ял оноох шүүхийн шийдвэр гарсны дараа “Бат-Үүлд дөрвөн жил хорих ял өгчээ гэдэг мэдээ уншлаа. Харамсаж байна. Монголын хөгжлийг гацааж, монголчуудыг талцуулж байсан нь эрх чөлөөг эдэлж, монголоо хөгжүүлж, эрх чөлөөтэй болгох гэж явсан нь эрх чөлөөгөө хасуулах ч гэж дээ” хэмээн олон нийтэд харууслаа илэрхийлж байсан юм.
Д.Лхагва