Ганц Монгол Улс биш дэлхий нийтээрээ цар тахлын сүүдэр, геополитикийн хурцадмал байдалд нэрвэгдсэн туйлын хүнд нөхцөл үргэлжилж байна. Эдийн засгийн хямрал, Украин-Оросын дайн, түүнийг дагасан үнийн өсөлт дэлхий даяар давалгаалж байна. Ийм хүнд үед манай Засгийн газар төсөвт байгууллагуудын төсвийг танадаг нь яаж байгаа юм бэ?! 2023 оны төсвийн төслийг боловсруулсан Сангийн яам, Засгийн газар, түүнийг баталсан УИХ эргэж харж, тодотгол хийхгүй бол төсөвт байгууллагуудын ажилтнуудын төсөв хөрөнгө, цалин хөлс чинь инфляцийн түвшинтэй уялдаж чадахааргүй боллоо. Цалин нэмэхийн оронд төсвийг нь таначихдаг нь яаж байгаа юм бэ? Төсвийн хэмнэлтийн тухай хууль чинь ядуурлыг дэмжсэн хууль болчихлоо!
“Засгийн газар хулгайч нартай тэмцэж бна. Жагсаал цуглааны хүчээр ажиллах боломжтой боллоо” гэж төсвийн ерөнхийлөн захирагч буюу Ерөнхий сайд мэдэгдсэн. Тэгвэл тэр хулгайчдаасаа мөнгөө олж аваад 2023 оны төсвөө эргэж хараач ээ!
Д.Лхагва