Улстөржилтийн хажуугаар улсын ажил юу л болж байгаа бол? Өвөл дөнгөж л эхэлж байдаг. Нөгөө цахилгаан эрчим хүчний байдал ямар байгаа вэ? Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн энэ сарын 02-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийхдээ “Эрчим хүчний хямралыг аргалаад яваад байж үнэхээр болохгүй. Аргалах бүх нөөц одоо шавхагдаж дууссан. Ард түмэнд үүнийг шударга хэлсэн нь дээр” гэж мэдэгдсэн нь жагсаал цуглааны дуулианд нам дарагдчихав уу, яав? Удахгүй ес эхэлнэ. Дүн өвлөөр гал алдах вий дээ!? Шаардлагатай эм тариа, бусад хэрэгцээтэй бараа материал, шатахууны нөөц ямар байгаа бол? Тодорхой мэдээлэл хийх эрх мэдэлтэн байна уу?
Нийслэлд ямар ч төлөвлөлт, стандартгүйгээр барилга байшин барих зөшөөрөл олгосноос цахилгаан, дулааны ачаалал эрс нэмэгдсэн. Ядаж байхад гэр хорооллынхны цахилгааны шөнийг тарифыг тэглэсэн нь цахилгаан станцын ачааллыг нэмж, эрчим хүчний хямралыг өдөөж байгаа нь үнэн!
Д.Дорж