Өнөөдөр Олон улсын хүний эрхийн өдөр. Монголчуудын дунд хууль дүрэмгүй мэт дур зоргоороо авирлахыг хүний эрх гэж ойлгодог хүмүүс олон байдаг нь нэг л засарч өгөхгүй байгаа алдаа юм. Бусдын эрхээр хувь хүний эрх чөлөө хязгаарлагдана гэдгийг ойлгодоггүй, ойлгохыг ч хүсэхгүй байгаагаас жижиг, том хэрэг, зөрчил гарсаар байна. Цөөхөн жишээ татахад, хаа тааралдсан газраа шүлс, нус цэрээ хаях, цонхоороо сүүжний яс, хог шидэх, орц хонгил, хүүхдийн тоглоомын талбайд хүртэл архидах, олон нийтийн газарт уурсан хашгирч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, жагсаал цуглааны үеэр нийтийн өмч хөрөнгийг эвдлэн сүйтгэх, олон нийтийн сүлжээнд хүний нэр төрд хайр найргүй халдах, санаанд оромгүй бузар үгээр гүтгэх, жолооч нарын хувьд хурд хэтрүүлэх, гэрлэн дохио зөрчих, урсгал сөрөх, нэгнийгээ хэл амаар доромжлох, эрх чөлөөнд нь халдах, дуут дохиогоо орилуулах зэрэг нь тухайн хүний эрхээ эдэлж бгаа хэрэг огтхон ч биш! Нийтийн эрх ашгийг зөрчсөн, нийгмийн хууль дүрмэнд харшилсан, бусдын эрхэнд халдсан хэрэг шүү!
Д.Лхагва