УИХ-ын дарга өнөөдөр гишүүдийг ширүүхэн зэмлэв. “Хуралдааны үеэр зүй зохисгүй үг хэлдэг, хоосон маргалддаг, баталгаагүй мэдээллээр олныг төөрөгдүүлдэг, хэт мэргэн цэцэн хүн болох гэж оролддог, ямар ч бэлтгэлгүй дэмий зүйл ярьж цаг үрдэг” гэгчлэн эрхэм төрийн түшээдийн дутагдлыг нэг бүрчлэн тоочив. Үнэндээ сонгогчдод таалагдах үгийг олж хэлэхэд л хамаг ухаан бодлоо зарцуулдаг нь аль ч үеийн парламентийн гишүүдийн гэм биш зан л даа.
Ялангуяа телевизийн камер харахаараа кино зураг авахуулж байгаа аятай өөрчлөгддөгийг шүүмжлэх гишүүд ч бий. 2007 онд Э.Бат-Үүл УИХ-ын гишүүн байхдаа УИХ-ын Байнгын хорооны хуралдааныг хаалттай горимд оруулах санал дэвшүүлээд бараагүй. “Гишүүд телевизийн камер харахаараа попроод явчихдаг учир хэлэлцэх асуудалд бодитой санал тусч чаддаггүй’ гэж учирлаж байсан удаатай.
Д.Лхагва