АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп өнгөрөгч мягмар гарагийн орой 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах Намаас нэр дэвшихээ мэдэгдлээ.
“Америкийг дахин агуу, сүр жавхлантай улс болгохын тулд би АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаагаа зарлаж байна’ гэж Д.Трамп сонгуулийн сурталчилгааныхаа төв байр болох Флорида дахь далайн эргийн Мар-а-Лагод цугларсан олны өмнө мэдэгдсэн байна. Трампын нэр дэвшихийг баталгаажуулсан бичиг баримт Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарлахаас өмнөхөн Холбооны сонгуулийн хороонд иржээ. (CNN)