“Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулж таныг Ерөнхий сайдаар томилох хөдөлгөөн МАН-д өрнөж эхэлжээ гэдэг яриа улстөрийн хүрээнд гарах боллоо. Энэ хэр үндэстэй вэ? Эрх баригч намд хагарал үүссэн гэх юм” гэсэн сэтгүүлчийн асуултад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалан “МАН дотроо хагарчээ. Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулж, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайд болох гэнэ яриаг зориуд тарааж байна. Энэ бол дотроо учраа олж чадахгүй байгаа АН-ын нөхдийн хийж байгаа ажил гэж би бодож байна. Төрийн ажлыг Засгийн газрын түвшинд хэвийн явуулах нөхцлийг алдагдуулсанаараа сөрөг хүчин, түүнийг төлөөлж буй зарим нөхдийн хүсэл ханадаг юм болов уу. Ер нь төр засаг тогтвортой байж, амь нэгтэй байж дэлхийн эдийн засгийн хямралыг даван туулна шүү дээ. Энэ бол бидний зорилго. Түүнээс бид албан тушаалын төлөө тэмцэлддэг тийм үеийн төлөөлөл бид биш. МАН эв нэгдлээрээ бусад намд үлгэр дууриалал болно” хэмээн хариулав.
С.Болд