Аризона, Невада мужуудад Бүгд Найрамдах Нам олонхийн санал авч байна.
АНУ-ын завсрын сонгуулийн санал хураалтын дүн бүрэн гарч дуусаагүй байна. Урьдчилсан дүнгээс харвал Бүгд Найрамдах Нам Төлөөлөгчдийн танхимд олонх болох боломжтой болж байна. Харин Сенатын танхимын хувьд Бүгд Найрамдах Нам 49, Ардчилсан Нам 48 суудал авчээ. Тодруулбал, Бүгд найрамдах Нам Төлөөлөгчдийн танхимд 209 суудал, Ардчилсан нам 191 суудал аваад байгаа бөгөөд олонх болоход дор хаяж 218 суудал авах ёстой аж. /CNN/