Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” сургаальд өнөөдөр нэгэн ноцтой осол гарлаа. Олон хүний амьсгал боогдож, гэнэт бие нь муудаж эхэлcэн бөгөөд эхний ээлжинд сургуулийн цайны газрын газ алдагдсан гэдэг таамаг дэвшүүлжээ. Гэтэл цайны газраас газ алдагдаагүй нь удалгүй тодорхой болсон байна. Энэхүү хэргийн үзлэг шалгалт хийсэн цагдаагийн албан хаагчид “Шалгалтаар тус сургуулийн 12 дугаар ангийн эрэгтэй, эмэгтэй хоёр сурагч БНХАУ-д үйлдвэрлэсэн байж болзошгүй хаяг шошготой, харуул хамгаалалтын зориулалт бүхий нулимс асгаруулагч гэх цацлага их завсарлагааны үеэр нэгдүгээр давхрын цайны газрын коридорт нэг удаа цацсан нь тогтоогдсон. Тэдний энэ үйлдэл камерын бичлэгт үлдсэн байна. Хэрэг үйлсдэн хүүхдүүд өөрсдөө эд мөрийн баримтыг хогийн саванд хаяснаа зааж өгсөн” хэмээн мэдэгдлээ.
Цаашдаа иймэрхүү хэрэг гарахгүй гэх баталага байхгүй. Сургуулиас гадна орон сууцны орцонд зориудаар газ цацвал ямар аюул гарахыг төсөөлж байгаа биз дээ” гэж эцэг, эхчүүд халагдаж байна!
Д.Бат