Олон нийтийн сүлжээ, цахим орчинд бусдыг ялладаг байдлыг хуульчлах асуудал УИХ дээр хэлэлцэгдэж байна. Маш зөв. Хэн дуртай нь бусдын зургийг тавиад гүтгэж, ялладаг байж таарахгүй. Бусдын нэр төр, амьдрал хувь заяа, цаашилбал эрүүл мэнд тоглоом биш!
Хүн яаж амьдрах, ямар шийдвэр гаргахыг фейсбүүкчид, сэтгэгдэлчид заана гэж байхгүй шүү. Одоо бүр давраад “Түүнд тийм ял оноо’ ч гэх шиг, хууль шүүхийн өмнүүр ордог болжээ. Бусдын гэр бүлийн асуудалд хүртэл оролцож, самарч байна. Асуудлын үнэн учрыг мэдэхгүй байж нэг талыг барьж барьж идэх нь холгүй авирлаж байгааг зогсоох цаг болсон. Тодорхой хэмжээгээр солиорлын байдалд ороод байна даа, нийгэм! Энэ сошиал гээчид их донтох тусам эрүүл ухаан гэмтэх аюултай аж! Хамгийн аюултай нь хэн нэгнийг нийгэмд аймшигтай хүнд байдалд оруулдаг үзэгдэл газар авлаа!
Д.Лхагвадорж