2002 онд М.Энхсайхан АН-ын дарга боллоо. Улмаар 2004 оны сонгуулийн өмнөхөн “Эрэл”-ийн Эрдэнэбатын Монголын Ардчилсан Шинэ Социалист Намтай сонгуульд хамтран оролцох гэрээ байгуулж “Эх орон-Ардчилал” нэртэй эвсэл байгууллаа. Энэ эвсэл сонгуульд 33 суудал авсан юм. Гэхдээ байдал санаснаар үргэлжилсэнгүй. 2004 оны сонгуулийн өмнө намын даргатайгаа шөргөөцөлдөж байсан Р.Гончигдорж тэргүүтэй хуучин Соцдекүүдийн дайралт сонгуулийн дараа ширүүсч “Эх орон-Ардчилал” эвслийг тараах нь тэр. Р.Гончигдорж намын даргын суудлыг булааж, харин М.Энхсайхан тамга тэмдгээ аван зугтав.
Энэхүү үйл явдлаас хойш М.Энхсайхан ерөнхийдөө намаасаа зайгаа барьж М.Энхболдын тэргүүлсэн Үндэсний эв нэгдлийн Засгийн газарт орсон юм. Монгол Үндэсний Ардчилсан Нам /МҮАН/ гэгчийг ч байгуулсан. Одоо МҮАН-ыг Б.Цогтгэрэл тэргүүлж байна. Энэ нам нь С.Эрдэнийн АН-тай нэгдэхээр болжээ. Гэхдээ Х.Баттулга тэргүүтэй нөгөө талынх нь АН энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй нь мэдээж. Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед М.Энхсайхан, С.Баярцогт, Да.Ганболд нар шүүхээс ял сонсч байсан шүү дээ. Үүн дээр яаж ойлголцох нь сонин байна.
Д.Дорж
1 сэтгэгдэл
buy priligy online usa Antonia OLmMkDWNjPhMfHNQXA 6 17 2022