Дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүргэж байна.
Хүүхэддээ өдөр бүр тодорхой цагийг зарцуулах
Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдтэйгээ ярилцах, ном уншиж өгөх, хамт таавар, эвлүүлдэг тоглоом тоглох, гадуур алхахыг чухалчлаарай
Аливаа нэг зүйлийг барьцаалсан шаардлага тавихгүй байх
Гар утас болон зурагт 1 удаад 30 минут, өдөрт 2 цагаас хэтрүүлэхгүй үзүүлэх
Гэр бүлийн дүрэм, цагийн хуваарь зохиож хүүхэдтэйгээ хамтран биелүүлдэг байх
Эцэг эх өөрийн биеэр үлгэр дуурайлал үзүүлэх (өөрсдөө гар утсаа гэртээ үзэхгүй)
Хүүхдийнхээ сонирхол, хэрэгцээг судлан хэрэгцээт зүйлсээр хангаж өгөх
Тогтмол цагт унтуулж сургах (22.00 цагаас өмнө заавал унтуулах, чихэрлэг зүйл бага идүүлэх)