Омикроны шинэ хувилбарын давалгаа хичээл эхлэхтэй зэрэгцэн үүсэх магадлал өндөр байгаа талаар ЭМЯ сэрэмжлүүлж, шинжилгээ болон вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байгаа юм.
Өнгөрсөн нэг хоногт улсын хэмжээнд нийт 98 хүн “КОВИД-19′-өөр халдвар авсан нь батлагджээ. Үүнээс 54 нь Улаанбаатарт, 44 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Дархан-Уул аймагт гурав, Дорноговь аймагт 10, Өмнөговь аймагт 26, Төв аймагт таван тохиолдол тус тус бүртгэгдэв. Байдал хүндэрч болзошгүй тул амны хаалтаа зүүж, вакциндаа хамрагдахыг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна.