Өнгөрөгч 2 дугаар сард Засгийн газар цар тахлаас сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг цуцалсан. Гэхдээ халдвар, хамгааллын дэглэмээ сахиж, маск зүүх шаардлагыг хэвээр үлдээсэн. Өөрөөр хэлбэл, энэ нь иргэдээс гадна худалдаа, үйлчилгээний газруудад хамгийн их хамаатай асуудал. Гэтэл зарим супермаркетууд гар ариутгагчаа аль хэдийнэ хурааж, худалдагч, касс нь ч маск зүүхээ больжээ. Худалдан авагчдын хувьд ч амны хаалттай хүн алга. Зай барина гэдэг ойлголт аль хэдийнэ мартагдаж. Худалдаа, үйлчилгээний газрууд халдвар, хамгааллын дэглэмээ сэргээж, иргэдэд шаардлага тавихгүй бол болохгүй нь!
С.Сүлд