ХӨСҮТ болон дүүргийн эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгджээ. Ор алга! Иргэн бүр үр хүүхдийнхээ төлөө ухамсарлаад амны хаалтаа зүүмээр бна! Омикроны шинэ хувилбар буюу ВА.4, ВА.5 мутацийг наадмаар дотооддоо алдсан бна!
“Корона бол нэг муу ханиад’ гэж олон хүнийг тайвшруулах суртал ухуулга хийсэн, хийсээр буй хүмүүсийн ард ямар эрх ашиг, зорилго бсан бол?! Нэг муу ханиад биш гэдгийг бодит байдал хангалттай нотолж бна шүү дээ! Иргэдийн хувьд ЭМЯ-ны анхааруулгыг төдийлөн ойшоож байгаа шинж одоохондоо алга. Олон нийтийн газарт амны хаалттай хүн өдрийн од л гэсэн үг. Ийм байхад халдвар хүрээгээ тэлэх нь дэндүү тодорхой. Худалдаа, үйлчилгээний газруудад ч амны хаалттай үйлчилж байгаа хүн харагдахгүй байгаа нь аюулын дохио л гэсэн үг. Супермаркет, эсвэл ресторан баарны ажилтан өөрөө амны хаалтгүй байж бусдад шаардлага тавих эрхтэй юү?!
С.Болд