Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн шүдлэн насны уралдаанд нутаг нутгийн 233 хурдан үрээ тоосоо өргөв.
Түрүү магнайд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат Шунхлай группийн ерөнхийлөгч П.Батсайханы зээрд үрээ хурдалсан бол нийслэлийн Баянгол дүүргийн уяач Д.Батбаярын хул үрээ аман хүзүүнд орж ирлээ.
Харин Төв аймгийн Зуунмод сумын уяач С.Батдоржийн халтар шүдлэн гуравт, Дорнод аймгийн Хэрлэн сумын харъяат уяач С. Галтын хонгор халзан дөрөвт хурдалж, Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул Б.Баярдоржийн хээр шүдлэн айргийн тавд бариалав.