УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан болж байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд хуралдаанд мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулж байна. Тэрбээр “Манай улсад элэг, уушги, улаан хоолойн хорт хавдар зонхилж байгаа нь дэлхийн дунджаас хэт өндөр байгаа харамсалтай үзүүлэлт юм. Элэгний өвчлөлөөр бид дэлхийд нэгдүгээрт орж ирж байна. Харин ходоод, улаан хоолойн хорт хавдраар хоёрдугаар орох болсон. Хорт хавдрын өвчлөлийг дагаад нас баралт өндөр байна. Эрэгтэйчүүдийн хувьд элэг, ходоодны хорт хавдар зонхилж байгаа бол бүдүүн, шулуун гэдэсний хавдар эр, эм гэлтгүй адилхан зонхилж байна. Шинээр оношлогдож байгаа иргэдийн 72 хувь нь хавдрын эцсийн шатанд орсон үедээ байна. Харамсалтай нь манай улсад жилд 100-120 хүүхэд хорт хавдраар оношлогдож байна’ гэлээ.