Улаанбаатар уг нь хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг улсын нийслэл юмсан. Харамсалтай нь гэр хорооллыг барилгажуулах ажил зогсч, хотын төв, орон сууцны хорооллуудын зай завсар бүрт чанартай чанаргүй барилгууд шавж, хүн зөрөхөд ч хэцүү орчин үүслээ! Ямар ч хот төлөвлөлт алга! Эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах боломж үнэндээ алдагдлаа! “Яаж барилга барьдаг байна аа?’ гэмээр газарт л 16 давхар байшин босгочих юм. Олон нийтийн эзэмшлийн талбайд хүртэл зөвшөөрөл өгдөг нь ямар учиртай юм бэ?! Чанар, эрсдлийг нь зөв шинжилж, бодитой дүгнэлт өгч чадаж байна уу? Барилга хоорондын зай, стандарт хаана байна вэ?! Хариуцлага хаана байна!? Барилга, хот байгуулалтын яамны удирдлагууд, хотын захиргаа анхаарлаа хандуулах цаг болжээ! Э.Бат-Үүл хотын дарга байхдаа дуртай газраа болсон болоогүй барилга барьдаг сөрөг үзэгдэлтэй нэлээд чанга тэмцсэн. Тэр хүн явсан. Буцаад замбараагүй байдал газар авсан гэхэд хэтрүүлсэн болохгүй л болов уу.
Д.Дорж