Жил бүрийн 5 дугаар сарын 28-ны өдөр-Автомашингүй өдөр. Хүүхэд, хөгшдийн нар гардаг ганц өдөр гэхэд болно. Үнэндээ гэрээсээ гараад тайван ч явах боломжгүй их хотод 365 хоногт нэг удаа автомашины хөдөлгөөнийг хорьсноор иргэд маань үр хүүхдүүдээ дагуулан засмал замаар юунаас ч айлгүй тайван алхаж өнждөг. Гэхдээ дугуйтай хүмүүсийн эрсдлийг тоохгүй өнгөрч болохгүй! Явган зорчигчдыг үл тоон дайрчих шахам хар хурдтай давхилдах хүүхэд, залуус олон байна. Тэр ч бүү хэл хэсэг бүлгээрээ нийлж, машины урд хойгуур сүлжилдэн давхилдаж кайф авдаг залуус үзэгдэх болсон нь яах аргагүй асуудал.
Нүүр амаа битүү боож халхалсан дугуйтай этгээд хүн мөргөж гэмтээгээд зутгавал олоход амаргүй л болов уу. Тэд автомашингүй өдөр явган хүмүүстэй зэргэцээд гараад ирдэг. Хүүхдээ түрсэн ээж нар, хөгшин настай хүмүүс, бага насны хүүхдүүд болгоомжлох ёстой шүү!
Д.Сүлд