АНУ-ын Пенсильвани муж улсын Питсбург хотод өнгөрөгч бямба гарагт нэгэн эмгэнэлт хэрэг гарчээ. Тус хотын еврейн сүмд зэвсэгт этгээд халдсанаас 11 хүн амь үрэгдэж, 6 хүн шархаджээ.
Уг аймшигт хэргийг 46 настай Роберт Боуэрс гэгч үйлджээ. Тэрбээр “Бүх еврейчүүдэд үхэл” гэж хашгирч байжээ. Балмад этгээдгийг үзэн ядалтын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, хууль бусаар галт зэвсэг ашигласан зэрэг нийт 29 зүйл ангиар буруутгаж байна гэж CNN агентлаг мэдээллээ.
Бичлэгийг энд дарж үзнэ үү.