“ОХУ өөрийн хилийн боомтод Хятад руу чиглэсэн нарийн царигийн төмөр зам барьж, ашиглалтад оруулав” гэх мэдээ түгсэний дараа ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд “Женкогийн Монгол Улсад оруулсан хохирол асар их. Гэхдээ түүнийг бүтээлцсэн унаган найз Элбэгдорж, Ерөнхийлөгчид дэвшүүлсэн АН ямар хариуцлага хүлээх вэ!? Эдийн засгийн зөв бодлого явуулж иргэдийнхээ бодит орлогыг өсгөхгүй л бол популистууд амь бөхтэй оршиж, дараагийн Женко 1, 2 төрсөөр байх болно. Женкогийн МУ-д оруулсан хохирол асар их буюу алдагдсан боломжийн өртөг 60.0 тэрбум доллар. Энэ нь Монголын эдийн засгаас 4 дахин их буюу 4 Монгол улс! Ерөнхийлөгч байхад нь Төмөр зам, Хөгжлийн банк зэрэг томоохон хулгай хийхэд нь эс үйлдлээрээ дэмжсэн МАН ямар хариуцлага хүлээх вэ” хэмээн цахим хуудсандаа байр сууриа илэрхийлжээ.