АН-ын дарга гэх С.Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж “Төрийн өндөр албан тушаал хашиж байсан Х.Баттулга, тухайн үеийн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга нар ОХУ-ын томоохон албан тушаалтантай хамтарч мөнгө угаасан байж болзошгүй. 2000.000 ам.доллар бэлнээр авч, автомашинаа “ҮАБ” гэж лацдаад Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор хяналт шалгалтгүй оруулж ирсэн. Ингэхдээ автомашины улсын дугаар нь хуурамч байх магадлалтай. Тэдний энэ хэрэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт холбогдож мэдэх юм” хэмээгээд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайдаар уламжлан АНУ болон Европын Холбооны хууль, прокурорын байгууллагад хандан мэдээлэл хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Мөн 20 хүнд холбогдох гэмт хэргийн шинжтэй 10 гаруй баримт материалыг хууль хяналтынханд хүргүүлж байна гэсэн юм. АН доторх бүлэглэлүүдийн зөрчил хүйтэн дайны уур амьсгалаас хэтэрч, хурцдаж эхэллээ.
Д.Лхагва